Исламын Бүгд Найрамдах Иран улсын төлөөлөгчид Монгол улсад айлчилж байна
Монгол, Иран хоёр улсын хооронд жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зэрэг нийгэм, эдийн засаг, байгаль экологийн чухал асуудлуудаар санал солилцов
Исламын Бүгд Найрамдах Иран улсын уул уурхай, аж үйлдвэр, худалдааны дэд сайд бөгөөд худалдааг дэмжих байгууллагын ерөнхийлөгч Мохамид Мехди Барадаран тэргүүтэй албаны төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна. Хоёр талын уулзалтаар талууд агаарын бохирдлыг бууруулах, нүүрсний хэрэглээг шингэрүүлсэн хийгээр солих, цөлжилтийн эсрэг хамтран ажиллах, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ногоон бүс байгуулах, дахин боловсруулах болон цэвэрлэх үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллах, аялал жуулчлалын салбарт Монгол, Иран хоёр улсын хооронд жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зэрэг нийгэм, эдийн засаг, байгаль экологийн чухал асуудлуудаар санал солилцов. Түүнчлэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, хоёр орны жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр визний уян хатан нөхцөлийг бий болгох болон Монгол-Иран-Хятад чиглэлээр байнгын нислэг зохион байгуулах асуудлыг судлахаар ярилцлаа.
Үзсэн: 788
Tweet