Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Ажиа гэгээнтэний санаачлан босгосон "Агниста төв" нээлтээ хийлээ


Densmaa 2022-08-29 02:08

Ахмадууд өөрийн дур сонирхол, хүсэл зорилгодоо нийцүүлэн зураг зурах, оёдол үйл хийх, ном хэвлэл унших, дасгал хөдөлгөөн, иог бясалгал хийх боломжийг бүрдүүлжээ

      Ажиа гэгээнтэний санаачлан босгож буй ахмадын эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжих хөгжлийн төвийн нээлт УБ хотын ХУД-т  боллоо. Уг үйл ажиллагааг Ажиа гэгээнтэн нээж үг хэлэхдээ “Ахмадууд 60 нас хүрээд тэтгэвэртээ гардаг. Тэтгэвэртээ гарсны дараа ихэвчлэн гэртээ ганцаардаад суудаг. Тиймээс ахмадуудад өдрийг үе тэнгийнхэнтэйгээ хөгжилдөж, сонирхлоороо хүссэн зүйлээ хийж өдрийг сайхан өнгөрүүлээсэй гэж хүссэн учраас энэхүү төвөө нээсэн гээд Төвийг босгоход гар бие оролцсон, туслалцаа үзүүлсэн бүхий л хүмүүстээ маш их баярлалаа” гэлээ. Ахмадууд өөрийн дур сонирхол, хүсэл зорилгодоо нийцүүлэн зураг зурах, оёдол үйл хийх, ном хэвлэл унших, дасгал хөдөлгөөн, иог бясалгал хийх боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн усан эмчилгээ, нөхөн сэргээх болон физик эмчилгээний өрөөнүүдийг тусгайлан тохижуулсан байна. Мөн настан буурлууд өөрсдийн амьдралын туршлага, эрдэм мэдлэгийг бие биедээ хуваалцаж сэтгэл санаагаа сэргээх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор лекц яриа хийх сургалтын танхимыг хийжээ.

Үзсэн: 675

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна