Уулын алдарт дугуйчин Гийду Кунзе Монголд
Гиннесийн олон дээд амжилтын эзэн энэ удаа Монгол орны баруун хязгаараас зүүн хязгаар хүртэлх нийтдээ 2600 км замыг туулан Гиннесийн рекорд амжилт тогтоохоор төлөвлөжээ
ХБНГУ-ын дэлхийн алдарт уулын дугуйчин Гийду Кунзе Монголд хийх дугуйн аяллынхаа талаар танилцууллаа. Гиннесийн олон дээд амжилтын эзэн энэ удаа Монгол орны баруун хязгаараас зүүн хязгаар хүртэлх нийтдээ 2600 км замыг туулан Гиннесийн рекорд амжилт тогтоохоор төлөвлөжээ. Тэрээр өдөрт 350-400 км замыг 20 цаг орчим тасралтгүй дугуйгаар туулан 3-4 цаг унтаж амрана гэж зохион байгуулагчид сонирхуулж байна. Уг аяллыг санаачлагчдын нэг ХБНГУ-ын Шпаркассэ банкны Олон улсын хамтын ажиллагааны сангийн Суурин төлөөлөгч ноён Маркус Лох энэхүү аялалд бүтэн 1 жилийн өмнөөс бэлтгэсэн болохоор энэ өдөр бидний хувьд маш чухал. Энэ бол үнэхээр хүнд даваа. Аялал эхэлсэн өдрөөс Германы телевизийн уран бүтээлчид бичлэг хийж, олон нийтэд мэдээлж, сурталчлах юм. Мөн МИАТ ХК-ийн нислэгүүдээр уг аяллын бичлэгийг гаргаж Монгол Улс болон Монголын аялал жуулчлалыг сурталчилж танилцуулна.
Үзсэн: 777
Tweet