“Соёлын наадам” боллоо
Энэ жилийн “Соёлын наадам” эрхэмсэг оршихуй, ижилсэн эвлэхүй, бахдан омогшихуй гэсэн наадмын нэгдсэн үзэл санаан дор болов
Үндэсний их баяр наадмын хүрээнд монгол нүүдэлчний өв соёл, ардын урлагийг гадаад дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээний хүрээг өргөтгөх зорилготой “Соёлын наадам”-ыг 2022 оны долдугаар сарын 11-12-нд Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборт зохион байгууллаа. Энэ жилийн “Соёлын наадам”-ыг эрхэмсэг оршихуй, ижилсэн эвлэхүй, бахдан омогшихуй гэсэн наадмын нэгдсэн үзэл санаан дор Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын биет болон биет бус өв, монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсэд тулгуурлаж бүтээсэн онцлогтой. Тухайлбал, “Цэнгэлийн манлай” нээлтийн тоглолт, “Их гэр” зан үйл-уран сайхны тоглолт, “Эрийн гурван наадам” театрчилсан тоглолт, “Боржигон соёлын гэр”, “Баруун Монгол гэр”, “Казах үндэсний гэр”, “Ардын уламжлалт тоглоом наадгай”, “Эсгий урлал” зэрэг оролцоот өртөө болон “Аварга Монгол” баримлуудтай зураг татуулах, “Морьтны гайхамшиг” шоу үзэх зэрэг хөтөлбөр зохион байгууллаа.
Үзсэн: 768
Tweet