Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол-Юнеско


Densmaa 2022-07-20 12:07

Одоогоор манай улс ЮНЕСКО-гийн хөтөлбөр, конвенцын хэрэгжилтийг хангах зорилгоор нийт 7 үндэсний хороотой

      НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захирал Одри Азулей Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан энэ 7 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийлээ.  Энэ айлчлал Монгол Улс ЮНЕСКО-той хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж үзэж байна. Манай улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсноор ЮНЕСКО-д элсэх эрхтэй болж, улмаар 1962 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр тус байгууллагын 108 дахь гишүүнээр элссэн. Одоогоор манай улс ЮНЕСКО-гийн хөтөлбөр, конвенцын хэрэгжилтийг хангах зорилгоор нийт 7 үндэсний хороотой. Мөн Дэлхийн өвийн жагсаалтад нийт 5 өв, Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд нийт 8 газар нутаг, Баримтат өвийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад 4 баримтат өв, Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад нийт 15 өвийг тус тус бүртгүүлээд байна.

Үзсэн: 1669

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна