Унгарын төв банктай хамтарч ажиллана
Санамж бичгээр хоёр тал ногоон санхүүжилт, төв банкны цахим мөнгө, олон нийтийн санхүүгийн боловсрол, төлбөрийн системийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Монголбанкны урилгаар Унгар улсын төв банкны дэд ерөнхийлөгч Михали Патай тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд талууд Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгээр хоёр тал ногоон санхүүжилт, төв банкны цахим мөнгө, олон нийтийн санхүүгийн боловсрол, төлбөрийн системийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, харилцаагаа улам гүнзгийрүүлэхээр тохироод байна.
Үзсэн: 810
Tweet