“Монгол дархан” үзэсгэлэнг зохион байгуулж байна
Монгол дархчуудын урлаж ирсэн эдлэл хэрэгсэлгүйгээр нүүдлийн соёл иргэншлийг төсөөлөхийн аргагүй
Уран зургийн галерейд “Монгол дархан” үзэсгэлэнг зохион байгуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо. Тэрбээр монгол дархчуудын урлаж ирсэн эдлэл хэрэгсэлгүйгээр нүүдлийн соёл иргэншлийг, зэр зэвсэггүйгээр Монголын эзэнт гүрнийг, бурхан шүтээнгүйгээр монголчуудын итгэл үнэмшлийг, цаашлаад өнө эртний түүхтэй нүүдлийн соёл иргэншил, даян дэлхийг энхжүүлсэн Монголын эзэнт гүрэн, монголчуудын гүн бат итгэл үнэмшилгүйгээр өнөөдрийн Монгол Улсыг төсөөлөх аргагүйг онцоллоо. Монгол дархчуудын уран нарийн хийцтэй, төгс төгөлдөр бүтээлүүд өрнө дорнод шагшигдаж, Монголын урлагийг дэлхий дахинд таниулахад чухал хувь нэмэр оруулж байгааг дурдав.
Үзсэн: 830
Tweet