Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын Өргөмжит консул Ш.Каваүчи-г ГХЯ-нд хүлээн авч уулзав


Densmaa 2022-07-04 12:07

8 дугаар сард “Соёл, урлагийн хамтарсан фестиваль” зохион байгуулж, энэ хүрээнд Япон Улсын улс төр, эдийн засаг, соёлын салбарын 170 гаруй төлөөлөл ирнэ

    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Япон Улсын Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит консул Ш.Каваүчи-г ГХЯ-нд хүлээн авч уулзав. Төрийн нарийн бичгийн дарга “Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг тэмдэглээд Монгол, Японы соёлын харилцаа, иргэд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсыг Япон Улсад сурталчлан таниулах чиглэлд идэвх, санаачлагатай ажиллаж байгаа Өргөмжит консул Ш.Каваүчи-д талархал илэрхийлэв. Мөн тэрээр энэ онд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой тохиож байгааг онцлоод “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил”-ийн хүрээнд олон арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Өргөмжит консул Ш.Каваүчи энэ оны 8 дугаар сард “Соёл, урлагийн хамтарсан фестиваль” зохион байгуулахаар төлөвлөж буйгаа танилцуулж, энэ хүрээнд Япон Улсын улс төр, эдийн засаг, соёлын салбарын 170 гаруй төлөөлөл Монгол Улсад зочлон ирэх гэж буйг мэдээлэв. Тэрээр “Ти болл”-ын спортыг Монгол Улсад түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг хүсч, энэхүү спорт нь хүүхэд багачуудад багаар хамтарч ажиллах дадлыг олгох төдийгүй ёс зүйн хүмүүжил олгодог давуу талтай болохыг онцлов.

Үзсэн: 864

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна