Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-12-2024
монгол

Шинэ мэдээ

Орон нутагт ажиллаж буй залуусыг урьж оролцуулав


Densmaa 2022-06-29 01:06

“Хөдөөний айл” ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ерөөлтүвшин: "Байршлаас үл хамааран авьяасаа үнэлүүлж өндөр цалин авах боломжтой freelancer, digital nomad-аар ажиллаад үзэж болно" гэв

      Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас орон нутагт ажиллаж буй залуусыг оролцуулан “Буцах шилжилт хөдөлгөөн” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.  Хэлэлцүүлэгт Ховд аймгаас “Хөдөөний айл” ТББ-ын тэргүүн Ч.Ерөөлтүвшин, С.Буянтогтох, Завхан аймгаас бизнес эрхлэгч Г.Амарзаяа, Хөвсгөл аймгаас Б.Түвшин, Булган аймгаас малчин, сэтгүүлч Х.Эрдэнэбулган, Өвөрхангай аймгаас бизнес эрхлэгч Ж.Оюунчимэг нар хүрэлцэн ирж өөрсдийн орон нутагт эрхэлж буй ажил, олж харсан боломж, хуримтлуулсан туршлага зэргийг хуваалцав. “Хөдөөний айл” ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ерөөлтүвшин “Орон нутагт амьдрах сонирхолтой залуус манай фейсбүүк хуудас руу маш их ханддаг. Очоод хэрхэн амьдрах вэ? Өрхийн орлогыг хэрхэн шийдэх, Орон нутгийн сургуулиудын боловсрол хэр вэ? гэх мэт асуулт байна. Тэгвэл хөдөө орон нутагт очоод амьдрах боломж их бий. Харин сумаас аймагт очвол нэмэгддэг, аймгаас хотод очвол дахин нэмэгддэг цалингийн тогтолцоог халах хэрэгтэй. Эсрэгээрээ алслагдсан дүүрэг, сум руу очих тусам цалингийн хэмжээг нэмээсэй хэмээн хүсэж байна гэлээ. Түүнчлэн байршлаас үл хамааран авьяасаа үнэлүүлж өндөр цалин авах боломжтой freelancer, digital nomad-аар ажиллаад үзэж болно. Энэ мэт арга хэмжээг авч, хөдөө орон нутагт сайхан амьдрах боломж байгааг залууст таниулах хэрэгтэй гэсэн юм.

Үзсэн: 758

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (45)