“Улаанбаатар-2022” Их дуулга
Монголын шигшээ баг 2 алт, 4 мөнгө, 5 хүрэлтэй медалийн тоогоор нэгдүгээрт, чанараар 3 дугаар байранд бичигдлээ
Улаанбаатар хотын “Мөсөн өргөө”-д “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох “Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд 30 орны нийт 255 жүдоч хүчээ сорьж шилдгүүдээ тодрууллаа. “Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээнд Монголын шигшээ баг 2 алт, 4 мөнгө, 5 хүрэлтэй медалийн тоогоор нэгдүгээрт, чанараар 3 дугаар байранд бичигдлээ. Энэ удаа жүдо бөхийн спорт өндөр хөгжсөн Япон, IJF-гийн далбаан дор оролцсон ОХУ-ын баг тамирчид, БНСУ, Франц, Герман, Итали, Израил, Нидерланд, Казахстан, Узбекистаны багууд өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон байна.
Үзсэн: 789
Tweet