Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын үндэсний оюун ухаан хөгжүүлэх уламжлалт оньсон тоглоомыг гардуулж өглөө


Densmaa 2022-06-09 01:06

Интерактив танилцуулга болон үзмэр, арга хэмжээгээр дамжуулан алслагдсан орон нутагт оршин суудаг хүүхэд, залуучуудад зориулан шинжлэх ухаан, технологийг сурталчлах зорилготой ажээ

      Тайландын хаант улсын нийслэл Бангкок хотноо болж буй Ази, Номхон далайн бүсийн Боловсролын сайд нарын 2 дугаар бага хурлын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Тайландын Үндэсний шинжлэх ухааны музейд монголын үндэсний оюун ухаан хөгжүүлэх уламжлалт оньсон тоглоомыг гардуулж өглөө. Үндэсний шинжлэх ухааны музей нь шинжлэх ухааны музей, сургалтын төвийн хөгжил болон менежментийг хариуцах үүрэг бүхий Тайландын Дээд боловсрол, шинжлэх ухаан, судалгаа, инновацын яамны харьяа улсын үйлдвэрийн газар хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Шинжлэх ухааны нүүдлийн музей нь интерактив танилцуулга болон үзмэр, арга хэмжээгээр дамжуулан алслагдсан орон нутагт оршин суудаг хүүхэд, залуучуудад зориулан шинжлэх ухаан, технологийг сурталчлах зорилготой ажээ.

Үзсэн: 736

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (45)