Морин хуур хөгжмийн үндэсний стандарт
Морин хуурыг амьдлаг яруу тансаг аялгууг гаргадаг гэж олон судлаач бахархан тэмдэглэдэг
Сүүлийн үед морин хуур хөгжмийг бүтээхдээ эцэг өвгөдөөс өвлөсөн урлах ухааныг гажуудуулж янз бүрийн хэлбэр хийц, материал түүхий эдээр хийх болсон нь морин хуур хөгжмийг үнэгүйдүүлж мөн чанарыг нь алдагдуулахад хүргэжээ. Иймд морин хуур хөгжмийн гайхамшгийг хэвээр авч үлдэхэд шаардлагатай үндэсний стандартыг Стандарт, хэмжил зүйн газраас бий болголоо. Энэ тухай Мэргэжлийн морин хуур урлаачдын холбооны тэргүүн, мастер урлаач Б.Баярсайхан “2009 онд нийт морин урлаач, хөгжмийн зохиолч, удирдаач, мэргэжлийн тоглооч, судлаач нарын бүрэлдэхүүнтэй морин хуурын үндэсний стандартыг бий болгох зорилгоор хэлэлцүүлэг хийж эхэлсэн” гэсэн юм. Морин хуурыг амьдлаг яруу тансаг аялгууг гаргадаг гэж олон судлаач бахархан тэмдэглэдэг. Эл учрыг тус хөгжмийг бүтээхдээ монгол урлаачийн олон зууны турш бүтээн бий болгож цуглуулсан мэдлэг ур чадварын үндсэн дээр төгс төгөлдөр болгосон урлахуйд орших агаад аялгууг үүсгэгчийг адууны хялгасаар хийдэг нь амьдлаг болгоход гол нөлөөтэй байдаг.
Үзсэн: 1348
Tweet