Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Европын өдөрлөг” боллоо


Densmaa 2022-05-30 01:05

Европын холбооны санхүүжилтээр хэрэгжсэн Монголын худалдааг дэмжих ТRAM төслийн хүрээнд байгуулсан чацаргана, гоо сайхан болон арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн кластеруудыг танилцуулав

       Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас өнгөрсөн амралтын өдөр Д.Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг”-ийг зохион байгуулав. Өдөрлөгт 70 орчим байгууллага оролцож, Европын холбооны гишүүн орнуудаас манай улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг олон нийт, иргэдэд танилцуулав. Тухайлбал, Европын холбооны санхүүжилтээр хэрэгжсэн Монголын худалдааг дэмжих ТRAM төслийн хүрээнд байгуулсан чацаргана, гоо сайхан болон арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн кластеруудыг танилцуулав. Нийслэл Улаанбаатар хот Европын холбооны 40 гаруй хоттой найрамдалт, хамтын ажиллагаатай байгааг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өдөрлөгийн үеэр хэлж байв. ГХЯ-ны Европын газрын захирал Г.Баттунгалаг, “Европын холбоо нь  Монгол Улсын гуравдагч хөрш бөгөөд бидний хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, боловсрол, байгаль орчин, экологи, худалдаа үйлчилгээний гэхчлэн бүхий л хүрээнд өргөжин тэлж байгаад таатай байна. Хоёр талын худалдааны эргэлт 2020 онд цар тахлаас улбаалан  буурсан ч 2021 онд 35 хувиар өссөн нь цар тахлын өмнөх үед дөхөж буй үзүүлэлт” гэдгийг тодотгов.

Үзсэн: 686

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна