Хөвсгөл нуурын орчимд Шинжлэх ухаан, боловсролын төвийг хөгжүүлнэ
ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Эрхүүгийн үндэсний судалгааны техникийн их сургуулийн ректор М.В.Корняков тэргүүтэй тус их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Эрхүүгийн үндэсний судалгааны техникийн их сургуулийн ректор М.В.Корняков тэргүүтэй тус их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Эрхүүгийн үндэсний судалгааны техникийн их сургууль Хөвсгөл нуурын цахим мониторингийн судалгааны төсөлд хамтран оролцож байгаа бөгөөд энэ үеэр хийх ажлуудын нэг нь Хөвсгөл нуурын орчимд Шинжлэх ухаан, боловсролын төвийг хөгжүүлэх явдал юм. ШУА-ийн Ерөнхийлөгч Д. Рэгдэл “Бид урьдын адил ОХУ болон бусад улс оронтой хамтарч ажиллах хүсэлтэй байгаа. Өнгөрсөн 4 дүгээр сард Эрхүү хотод болсон хурлын үеэр яригдсан 3 орныг дайрч өнгөрөх хийн хоолой орчмын экосистемийн судалгааг бодит ажил хэрэг болгохыг эрмэлзэж байна. Мөн Сэлэнгэ мөрөн болон Эгийн голын усан цахилгаан станцын ажил Байгаль нууранд хэрхэн нөлөөлөх талаар судалгаа хийхээр 2 улсын Засгийн газар хоорондын түвшинд яригдаж байгаа. Харилцаа холбоо нь харилцан солилцооны үр дүнд бий болдог учраас эрдэмтэн, судлаач солилцох хөтөлбөр хэрэгжүүлж болох юм” гэлээ.
Үзсэн: 703
Tweet