Лхагва, 4-р сар 9, 2025 18:57:48
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 09-04-2025
монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөр


Densmaa 2022-04-05 01:04

Өнөөгийн байдлаар, 180 гаруй монгол оюутан тус хөтөлбөрт хамрагдан суралцаад байна

     Боловсрол, шинжлэх ухааны яам, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын Элчин сайдын яам хоорондын Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрийн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хөтөлбөр нь 1983 оноос хэрэгжиж, манай улсад 1993 оноос нутагшиж, 2013 оноос хоёр орны хамтарсан санхүүжилтээр тэтгэлгийн тоог нэмэгдүүлсээр ирсэн. Өнөөгийн байдлаар, 180 гаруй монгол оюутан тус хөтөлбөрт хамрагдан суралцаад байна. Монгол Улсын Засгийн газар дэлхийн өндөр хөгжилтэй оронд бакалавр, магистр, докторын түвшинд суралцуулах тоо болон чанарыг өсгөх зорилт тавьж байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд Англи улсад суралцах оюутны тоог нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага бий гэдгийг салбарын сайд онцоллоо. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудын хувьд дэлхийн 140 гаруй орны 50 мянган төгсөгчийн нэг болон өөрийн сурч мэдсэн зүйлсээ эх орон, дэлхийн бусад улс оронд сурталчлах боломж гарч байгааг талууд хэллээ. Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын боловсролын салбарт оруулж буй томоохон хөрөнгө оруулалтын нэг юм.

Үзсэн: 2944

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: