“Дубай ЭКСПО-2020”
Монгол Улс дэлхийн 192 оронтой зэрэгцэн дэлхийн үзэсгэлэнд амжилттай оролцож, Монголын асарт 350 мянга гаруй хүн зочилжээ
АНЭУ-ын Дубай хотноо гарсан “Дубай ЭКСПО-2020” дэлхийн үзэсгэлэн хаалтаа хийлээ. 2021 оны 10 дугаар сарын 1-нээс 2022 оны 3 дугаар сарын 31 хүртэл 183 хоногийн турш үргэлжилсэн тус зэсгэлэнг “Оюун санаагаа нэгтгэн ирээдүйг цогцлоон бүтээх нь” уриан дор зохион байгуулсан юм. Монгол Улс дэлхийн 192 оронтой зэрэгцэн дэлхийн үзэсгэлэнд амжилттай оролцож, Монголын асарт 350 мянга гаруй хүн зочилжээ. Мөн АНЭУ-ын Гадаад харилцааны сайд Шейх Абдулла бин Зайд зочилж, Монгол Улсын асарт дэлгэсэн үзмэрүүдтэй танилцсан байна. Тэрээр, монголын зураач нарын бүтээсэн “Дэлхийн нэг өдөр” бүтээл болон XVIII зуунд монгол бичгээр бичсэн 495 хуудастай “Данжуур судар”-ыг ихэд сонирхож, монгол бичиг араб бичигтэй тун төстэй харагдаж байгааг онцолж байв. Экспогийн үеэр, өнгөрсөн оны 11 дүгээр сард “Монголын Үндэсний Өдөрлөг” болон бизнес форум зохион байгуулж, Монголын талаас 40, АНЭУ-ын талаас 30 бизнес эрхлэгч оролцож, мэдээлэл солилцсон.
Үзсэн: 724
Tweet