ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн Ерөнхийлөгчтэй уулзав
Олон улсын аюулгүй байдлын өнөөгийн тогтолцоонд үүсээд буй шинэ нөхцөл байдалд эвийг эрхэмлэсэн, тал талын эрх ашгийг тооцсон шийдэл, үүрэгтэй оролцохын чухлыг онцлов
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн 21 дэх өвлийн хуралдаанд оролцлоо. Хуралдаанаар улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, байгаль орчин, ардчилал, хүний эрх, хүмүүнлэгийн асуудал хариуцсан 3 хороо хуралдаж, холбогдох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар энэ үеэр ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн Ерөнхийлөгч Маргарета Седерфэлттэй уулзаж, олон улсын аюулгүй байдлын өнөөгийн тогтолцоонд үүсээд буй шинэ нөхцөл байдалд эвийг эрхэмлэсэн, тал талын эрх ашгийг тооцсон шийдэл, үүрэгтэй оролцохын чухлыг онцолжээ. Мөн тэрбээр Их Британи, Франц, Болгар, Словак, Гүржийн парламентын төлөөлөгчдийн тэргүүн нартай тус тус уулзаж, парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Үзсэн: 818
Tweet