ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевийг хүлээн авч уулзав
Уулзалтаар Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны тулгамдсан зарим асуудал, ялангуяа парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд энэ онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны тухай санал солилцжээ
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевийг Элчин сайдын яамны төв байранд хүлээн авч уулзав. Уулзалтаар Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны тулгамдсан зарим асуудал, ялангуяа парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд энэ онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны тухай санал солилцжээ. Монгол, Оросын Парламент хоорондын хамтын ажиллагааны шинэ механизм болох Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Зөвлөл, Төрийн Дум хоорондын Хамтарсан комиссын дүрмийн төслийг талууд зөвшилцөн гарын үсэг зурахад бэлэн болж буйд монголын тал талархалтай байгааг Элчин сайд Ө.Энхтүвшин тэмдэглэв.
Үзсэн: 830
Tweet