Хичээл сургалтыг 100 хувь танхимаар эхлүүлж байна
12-15 насны 78 хувь, 16-17 насны суралцагчдын 85 хувь нь вакциндаа хамрагджээ
Бүх шатны боловсролын байгууллагын хичээл сургалтыг 100 хувь танхимаар эхлүүлж байна. Коронавирусний халдвараас сэргийлэх үүднээс сургууль, цэцэрлэг 5:9 зарчим буюу танхим, цахим хосолсон хэлбэрээр суралцаж байсан. Тэгвэл цэцэрлэг, сургууль болон политехникийн коллеж, их, дээд сургуулийн оюутан, сурагч, хүүхдийг 100 танхимаар хичээлүүлэх шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж байна. 12-15 насны 78 %, 16-17 насны суралцагчдын 85 хувь, багш нарын 96 хувь нь бүрэн тундаа хамрагджээ.
Үзсэн: 661
Tweet