Монголын Дауны Холбооны дэргэдэх Хөдөлмөр сургалтын төвийн хүүхэд залуустай уулзав
МУ дахь Польшийн элчин сайдын яам болон онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Кшиштоф Бойкод Монголын Дауны Холбоонд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархаж буйгаа илэрхийлэв
Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Кшиштоф Бойко, Нийслэлийн Засаг Даргын цахим хөгжил, хууль эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч дарга Р.Дагва нар Монголын Дауны Холбооны дэргэдэх Хөдөлмөр сургалтын төвийн хүүхэд залуустай уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, дэмжиж ажиллах боломжийн талаар санал солилцов. Дауны хам шинжтэй хүүхэд залуус, тэдний асран хамгаалагч нарын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцооны тулгамдаж буй асуудал дээр цаашид анхаарал хандуулж, дэмжиж ажиллахад нээлттэй гэдгээ мэдэгдсэн байна. Мөн МУ дахь Польшийн элчин сайдын яам болон онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Кшиштоф Бойкод Монголын Дауны Холбоонд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархаж буйгаа илэрхийлэв.
Үзсэн: 773
Tweet