Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын хойд болон баруун бүс нутгийн хилийн боомт


Densmaa 2022-01-19 01:01

Европын улс орнуудад том оврын тээврийн хэрэгсэл барих ангилалтай жолооч нарын ажлын байр эрэлттэй байдаг тул энэ чиглэлд жолооч нарыг ажилуулах боломж буйг онцлов

  Шадар сайд С.Амарсайханы ахалж буй Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсэг цахимаар хуралдав. Өнөөдрийн байдлаар Эрээн хотод хятадын тал 900 орчим чингэлэгт ачаа ачиж, хилээр зөөвөрлөхөд бэлтгэсэн байгаа бөгөөд өдөрт 50-иас доошгүй тоогоор чингэлэг татахад 18 хоногт багтааж дуусгах боломжтой гэдгийг албанхан дуулгалаа. Шадар сайд ажлын хэсгийнхэнд хандан, хилээр орж байгаа ачаатай чингэлэгийн тоог нэмэх, төмөр замын өргөн царигаар ачаа бараа татан авах ажлыг эхлүүлэх, хилээр нэвтрэн орж ирсэн бараа бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг шуурхай хийж, гүний тээвэрт гаргах ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэхийг үүрэг болголоо. Мөн Монгол Улсын хойд болон баруун бүс нутгийн хилийн боомтоор дамжуулан Оросын Холбооны Улс, Европ, Дундад Азийн улсууд руу манай улсын жолооч нар өөрсдийн тээврийн хэрэгслээр ачаа бараа тээвэрлэх боломж, нөхцөлийг судлах ажил хийж байна. Европын улс орнуудад том оврын тээврийн хэрэгсэл барих ангилалтай жолооч нарын ажлын байр эрэлттэй байдаг тул энэ чиглэлд жолооч нарыг ажилуулах боломж буйг онцлов.

Үзсэн: 852

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна