"Neon Makeup" төрөлд дэлхийн аварга боллоо
Гоо сайхны олимп гэгддэг уг тэмцээнд 50 гаруй орны гурван мянга гаруй хүн оролцжээ
Монгол бүсгүй Ц.Ариунзаяа "Neon Makeup" төрөлд дэлхийн аварга боллоо. Тэрээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван төрлийн неон гэрлийг ашигласан бүтээл хийж гүйцэтгэн аваргын алтан медаль хүртжээ. Гоо сайхны олимп гэгддэг уг тэмцээнд 50 гаруй орны гурван мянга гаруй хүн оролцжээ. Ц.Ариунзаяа олон улсын тэмцээнд 2019 онд хуримын нүүр будалтын төрлөөр оролцож 8 дугаар байрт орж байв. Өдгөө олон улсын тэмцээнд шүүгчээр оролцох болсон байна. “Хүн өөрийн зорьсон зорилго мөрөөдөлдөө хүрч болдог юм байна. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд тууштай, бүтээлч байх нь биднийг амжилтад хөтлөн хүргэх гүүр болдог” хэмээн ярьжээ.
Үзсэн: 731
Tweet