Сурагчдын хоцрогдол арилгана
Төгсөх ангийн сурагчдын хичээл, сургалтад тусгайлан анхаарч, тэдэнд зориулсан онлайн сургалтыг 602 шилдэг багш удирдаж явуулав
УИХ-ын чуулганы хуралдаанаар "Сурагчдын хоцрогдол арилгах арга хэмжээний талаар" Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Манай улсад 2020 оны 1 дүгээр сараас хичээл сургалтыг зогсоож, 2 жил цахим хэлбэрээр зохион байгуулж, “Сурагч” төвтэй сургалтын контент, теле хичээл боловсруулан ажиллаж байна. Мөн төгсөх ангийн сурагчдын хичээл, сургалтад тусгайлан анхаарч, тэдэнд зориулсан онлайн сургалтыг 602 шилдэг багш удирдаж явуулав. Энэ нь хөдөөгийн сургуульд сурч байгаа хүүхдэд өөрийн сургуулийн багшийн хичээлээс гадна бусад аймаг, нийслэлийн сургуулийн багшийн хичээлд хамрагдах, бусдаас суралцах, хамтран хөгжих боломж олгосон байна. Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 2020 онд хийсэн “Хүүхдийн нийгэм-сэтгэл зүйн асуудал, эрсдэлийг илрүүлэх судалгаа”-гаар сурагчдын 76,8 хувь нь сэтгэл зовнилтой, 6-13 насны хүүхдүүд стресс бухимдал хэвийн үзүүлэлтээс өндөр, сурагчдын дийлэнх нь КОВИД-19 цар тахлаас, сурлагаар хоцрогдохоос айж байгаа тул энэхүү айдсыг багасгахад дэмжлэг туслалцаа үзүүлэх шаардлагатай байна гэж судалгаанд дурдагдсан байна.
Үзсэн: 795
Tweet