Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 60 жилийн ой тохиож байна
Улсынхаа тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх, эрх чөлөөг баталгаажуулж, дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болсны түүхт 60 жилийн ойн өдөр 10-р сарын 27-нд тохиож байна.
Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч, проффессор, дипломатч, БНМАУ-ын Гадаад явдлын яамны орлогч сайд Дондогийн Цэвэгмид агсан 60 жилийн өмнө 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр АНУ дахь НҮБ-ын Хурлын танхимын индэрээс Бүгд Найрамдах Монгол Ард Улс хэмээн дэлхий дахинд зарлан тунхагласан юм. НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 16 дугаар чуулганы 1043 дахь Бүгд хурлаар гаргасан 1630 дахь тогтоолд: 1961 оны 10 дугаар сарын 25-нд БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэхийг шийдсэн “Аюулгүйн зөвлөл”-ийн зөвлөмжийг хүлээн авч, мөн БНМАУ-ын гишүүнээр элсэхийг хүссэн өргөдлийг харгалзан үзсэний үндсэн дээр БНМАУ-ыг НҮБ-ын гишүүн болохыг зөвшөөрөв гэжээ. Ийнхүү Монгол Улсын улс төрч, дипломатуудын 10 гаруй жилийн уйгагүй хичээл зүтгэл үр дүнд хүрч өнөөгийн туурга тусгаар бүрэн эрхт улсыг тунхагласан юм.
Үзсэн: 769
Tweet