БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар БНЧУ-д оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх болон спортизмыг харилцан дэмжих зэрэг асуудлаар ярилцсан байна. Уулзалтад БНЧУ-д суугаа Монгол Улсын Өргөмжит консул Павел Рейхрт, Жүдо бөхийн олимпын хошой аварга Лукас Крпалек, БНЧУ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Эрэн сурвалжлах газрын дарга, хурандаа Ян Рибар нар оролцож, санал солилцжээ.
Үзсэн: 700
Tweet