ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчиллаа
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийсэн юм.
Айлчлалын хүрээнд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхасан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхэн 100 жилийн ойн босгон дээр манай улсад айлчлал хийж буй ОХУ-ын Засгийн газрын орлогч даргад талархал илэрхийлсэн юм.
ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук хоёр орны ард түмэн өнгөрсөн хугацаанд ямагт ойр байж, түүхэн сорилт бэрхшээлүүдийг хамтдаа даван туулж ирснийг тэмдэглээд дэлхийн II дайны хүнд жилүүдэд Монгол Улс хамгийн идэвхтэй дэмжлэг үзүүлж ирснийг Оросын ард түмэн хэзээ ч мартахгүй гэлээ.алууд 100 жилийн ой тохиож буй 11 дүгээр сарын 5-ны өдрийг угтан олон жил шийдлээ хүлээж буй өр зээл, үл хөдлөх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ зууныг эхлүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Мөн дээд, өндөр түвшний харилцан айлчлал, цахим уулзалт зохион байгуулах талаар санал солилцож, эдгээр арга хэмжээний үеэр хэрэгжүүлж болох зарим томоохон төсөл, хөтөлбөрийн талаар ярилцах боломжтойг онцлов.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук нар уулзалтын төгсгөлд манай хоёр улс төдийгүй, Монгол-Евразийн эдийн засгийн холбоо хооронд бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх ихээхэн нөөц бололцоо байгааг тэмдэглэж, цахим засаглал, хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх, хил, гаалийн хяналтыг хөнгөвчлөх, стандартыг уялдуулах чиглэлд хамтын ажиллагааг чиглүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдаааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажил амжилттай үргэлжилж буйг сайшааж, судалгааны дүнг ойрын хугацаанд гаргана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлжээ.
Үзсэн: 748
Tweet