“Загвар НҮБ” хуралдаан боллоо
Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “НҮБ-ын 7 хоног”-ийн хүрээнд “Загвар НҮБ” хуралдааныг 10 дугаар сарын 22-23 өдрүүдэд зохион байгууллаа.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Гадаад харилцааны яамнаас энэхүү түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, олон нийт, түүний дотор хүүхэд залуучуудад Монгол Улс НҮБ-д элссэний ач холбогдлыг сурталчлан таниулах хүрээнд олон арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж буйг онцлон тэмдэглэсэн юм. “Ковид-19 цар тахлын үеийн олон талт хамтын ажиллагаа ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн дор болсон энэ удаагийн хуралдаанд МУИС, Их Засаг Чингис Соосэ, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Батлан хамгаалахын их сургуулийн 75 оюутан, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 6 сурагч, нийт 81 залуус оролцжээ. “Загвар НҮБ” хуралдаан нь дэлхийн олон улсад зохион байгуулагддаг, залуу үеийг дэлхий дахинд тулгамдаж буй асуудлын талаарх мэдлэгийн хүрээгээ тэлж, дэлхий нийтийн сайн сайхны төлөө оюунаа уралдуулах боломжоор хангадгаас гадна оролцогчдын шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч байдал, харилцааны ур чадвар зэргийг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй арга хэмжээ юм.
Үзсэн: 715
Tweet