Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улстай АХБ-тай 2021-2024 онд хамтран ажиллана


Densmaa 2021-09-10 04:09

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран 2021-2024 онд хамтран ажиллах түншлэлийн стратегийн баримт бичгийг боловсруулжээ.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран 2021-2024 онд хамтран ажиллах түншлэлийн стратегийн баримт бичгийг боловсруулжээ. Уг стратегийн баримт бичгийн хүрээнд Монгол Улсын нийгэм, эдийн засгийг дэмжих цөөн тооны төсөл хөтөлбөрт 1.5 тэрбум ам.долларын санхүүжилт олгох юм. Хамтран боловсруулсан тус стратегийн баримт бичгийг АХБ-ны захирлуудын зөвлөлийн энэ сарын 6-ны хуралдаанаар баталсан байна. Тус хамтын ажиллагааны стратегийг тодорхойлохдоо, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бусад бодлогын баримт бичигт нягт уялдуулсан аж. Ингэхдээ 2021-2024 онд цар тахлыг даван туулах, тогтвортой, хүртээмжтэй хөгжлийн суурийг тавих зорилгоор, Нийгмийн хүртээмжтэй хөгжил ба эдийн засгийн боломжуудыг хөхиүлэн дэмжих, Өрсөлдөх чадвар ба эдийн засгийн төрөлжилтийг дэмжих, уур амьсгалд дасан зохицохуйц дэд бүтцийг хөгжүүлэх, Тогтвортой уур амьсгалын өөрчлөлтөд мэдрэмжтэй ногоон хөгжлийг цогцлоох гэсэн гурван үндсэн тэргүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ. Мөн салбар дамнасан жендерийн тэгш байдал, цахим шилжилт, хувийн хэвшлийн оролцоо, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх гэсэн дэд чиглэлээр хамтран ажиллах юм байна. Түүнчлэн боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, санхүү, зам, тээвэр, хот төлөвлөлт зэрэг дэд бүтцийн салбарт хамтран ажиллахаар тохирсон байна. Стратегийн хүрээнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд, жилд дунджаар 370 сая ам.доллар буюу нийт 1.5 тэрбум ам.долларын хөгжлийн санхүүжилтийг Монгол Улсад олгох боломжтойг АХБ-наас тодорхойлжээ. 

Үзсэн: 1334