УИХ-ын дарга ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн орлогч даргатай уулзлаа
Парламентын дарга нарын дэлхийн V бага хуралд оролцож байгаа УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн орлогч дарга К.И.Косачевтой Вена хотноо уулзлаа.
Парламентын дарга нарын дэлхийн V бага хуралд оролцож байгаа УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн орлогч дарга К.И.Косачевтой Вена хотноо уулзлаа. Уулзалтын үеэр талууд Монгол Улс, ОХУ хоорондын харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож буй нь түүхэн ач холбогдолтойг тэмдэглэж, ойг тэмдэглэх хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэх, хоёр улсын парламентын хамтын ажиллагааны механизм байгуулж, эхний уулзалтаа ойрын хугацаанд хийх нь чухал гэдэгт санал нэгджээ. Уулзалтын үеэр талууд хоёр талын, хамтын ажиллагааны бусад асуудал болон олон улс, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцсон байна.
Үзсэн: 966
Tweet