Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Аудитын дээд байгууллагуудын Азийн байгууллагын 15 дугаар чуулга уулзалт болж байна


Densmaa 2021-09-09 01:09

Аудитын дээд байгууллагуудын Азийн байгууллага /АСОСАИ/-ын 15 дугаар чуулга уулзалт Тайландын нийслэл Бангкок хотноо 2021 оны есдүгээр сарын 7-ны өдөр эхэллээ.

Тус чуулга уулзалтад гишүүн 43 орны 249 төлөөлөгч болон Олон улсын Аудитын дээд байгууллага ИНТОСАИ, Аудитын дээд байгууллагуудын Европын байгууллага ЕВРОСАИ, ИНТОСАИ-н Хөгжлийн санаачилгын байгууллагын төлөөлөгчид ажиглагчаар оролцлоо. Энэ удаагийн чуулга уулзалтыг Тайландын Хаант улсын Төрийн аудитын газар цахим хэлбэрээр зохион байгуулжээ.

Аудитын дээд байгууллагуудын Азийн байгууллага нь гишүүн орнуудын аудитын дээд байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг. Чуулга уулзалтыг 3 жил тутамд 1 удаа зохион байгуулж өнгөрөгч онуудад хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээ хэлэлцэж, дараагийн гурван жилд хэрэгжүүлэх ажил, стратеги төлөвлөгөөгөө баталдаг юм.

Энэ удаагийн чуулга уулзалтаар 2022-2024 онд бүрэн эрхээ хэрэгжүүлэх Удирдах зөвлөлийн гишүүд болон Аудитын хорооны гишүүн орнуудыг сонгох сонгуулийг зохион байгууллаа. Монгол Улсын Үндэсний аудитын газар АСОСАИ-н санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийх үүрэг бүхий Аудитын хорооны гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж өрсөлджээ.

Тус 15 дугаар чуулга уулзалтаар Аудитын дээд байгууллагууд ба цар тахлын дараах хэвийн байдалд бэлтгэх “Бангкокийн тунхаг”-ийг баталлаа. Бангкокийн тунхагт сайн засаглалыг бэхжүүлэх, авлигаас ангид оршиж, авлигын эсрэг тэмцэхэд аудитын дээд байгууллагуудын ач холбогдлыг онцолсон бөгөөд төрийн аудитад дэвшилтэт технологийг ашиглах, цар тахал, гамшгийн үед үзүүлэх хариу үйлдэл зэрэг дэлхий нийтийн өмнө тулгарч буй хүндрэл бэрхшээлийг даван туулах талаарх асуудлыг тусгасан байна.

Үзсэн: 817