Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Монгол тулгар төр 2230”, “Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт хэлхээ марк гарлаа


Densmaa 2021-09-03 12:09

“Монгол тулгар төр 2230”, “Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт хэлхээ маркийг нээх ёслол Соёлын яаманд боллоо.

Энэ үеэр Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин хэлэхдээ,  "Монгол тулгар төр-2230 жил" хэлхээ маркны эхнийхэд 2011 онд археологийн малтлага судалгаагаар Хүн улсын хаан шаньюйн хэрэглэж байсан сүйх тэргэнд хөллөж байсан морины чимэглэл болох нарны бэлгэдэл бүхий дугуй хэлбэртэй, 13 см голчтой нэг эвэрт бэрсийн дүрс бүхий алтан чимэглэл, хоёрдугаар марканд 2019 онд малтан шинжилсэн 189-р булшнаас илэрч олдсон хос мөнгөн луу, гуравдугаар марканд сарны бэлгэдэл бүхий дугуй хэлбэртэй, 13 см голчтой нэг эвэрт бэлгэт гөрөөсний дүрс бүхий мөнгөн чимэглэлийг дүрсэлж эдгээр олдворын арын дэвсгэрийг Хүн улсын үеийн алт, мөнгөн гоёл чимэглэл дээрх хээ угалзуудаар суурь болгожээ. Тус маркийг бүтээхэд Улаанбаатарын их сургуулийн Түүх-археологийн тэнхимийн эрхлэгч, доктор (PhD), профессор Д.Эрдэнэбаатар, зураач Б.Хонгорзул нар мэргэжлийн зөвлөгөө өгч, зураг, холбогдох материалын туслалцаа үзүүлсэн бол маркийн зураачаар Г.Баттөр, дизайнераар Ж.Ганхуяг нар ажиллажээ.

"Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт блок марканд 1921 оны Ардын хувьсгалын удирдагч, Ардын засгийн газрын тэргүүн Д.Бодоо, бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар, МАН-ын Төв Хорооны дарга С.Данзан нарыг морьтойгоор дүрсэлсэн байна. Блокны чимэглэл хэсэгт Ардын журамт цэргүүд хүрээнд орж ирсэн үе, Монгол Ардын намын журамт цэргийн жанжин туг, Ардын журамт цэргийн туг, дун үлээж буй морьт цэрэг, Богд хааны төрийн Шар ордон, Мэгжид Жанрайсиг бурхны сүм, Өндөр хоршоо, МАН-ын төв хороо, Ардын Түр Засгийн газар, Бүх цэргийн штаб байрлаж, жанжин Д.Сүхбаатар ажиллаж байсан байр зэргийг дүрслэн харуулжээ.

Үзсэн: 1309