Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардууллаа
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Сочи хотын Хурлын гишүүн Игорь Амаревич Селезнёвт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардууллаа.
Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээ гардуулах ёслолын үеэр Элчин сайд Д.Даваа Соёлын элч И.А.Селезнёвт ажлын өндөр амжилт хүсээд, “Уламжлалт найрсаг харилцаатай хоёр орны соёл, урлаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Соёлын элчийн хувьд бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм. Соёлын элч И.А.Селезнёв Монгол Улс түүнд итгэл хүлээлгэн Соёлын элчийн хүндтэй үүрэгт томилсонд талархал илэрхийлээд, Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа хоёр орны ард түмний найрамдалт харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж, үр бүтээлтэй ажиллахаа илэрхийллээ.
Үзсэн: 712
Tweet