Улаанбаатар хотын Гачуурт тосгон Францын Трелеврн хоттой эгч дүүгийн харилцаа тогтооно
Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд А.Баттөр Францын Британи мужийн Трелеверн хотод ажиллаа.
Энэ үеэрээ тэрээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Британи мужийн хэвлэлд ярилцлага өгсөн байна. Мөн тус мужид ажиллаж, амьдардаг монголчуудын төлөөлөлтэй уулзалт хийж, монгол, францын соёл урлаг, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцжээ. Элчин сайд А.Баттөр, Трелеверн хотын дарга К.Яник нарын гаргасан Улаанбаатар хотын Гачуурт тосгон, Трелеверн хотыг “эгч дүүгийн харилцаатай хот болгох” саналыг мужийн зөвлөл талархан хүлээн авч, ирэх онд тус хотын төлөөлөгчдийг Монгол Улсад айлчлуулахаар тохиролцсон байна.
Үзсэн: 701
Tweet