2021 онд мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого өссөн байна
Тус салбарын орлого оны эхний хагас жилд 14.1 хувиар өссөн байна.
Үүнд шуудангийн үйл ажиллагааны орлого 40.6 хувиар, цахилгаан холбооны бусад үйлчилгээний орлого 35.1 хувиар, утасгүй холбооны үйлчилгээнээс олсон орлого 17.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Цар тахлын нөлөөнд хамгийн бага өртсөн энэхүү салбарын орлого сүүлийн дөрвөн жил дараалан их наяд төгрөгийн босго даваад байгаа аж. Зайнаас ажиллах, цахимаар суралцах эрэлт хэрэгцээ огцом нэмэгдсэн, мөн аж ахуйн нэгж, бизнесүүдийн цахим шилжилт эрчимжсэн нь өсөлтөө хадгалахад дэмжлэг болсөн байна. Энэ оны II улирлын байдлаар интернэт хэрэглэгчдийн тоо дөрвөн сая хүрснийг Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харж болохоор байгаа юм. Үүнээс 3.6 сая нь дата хэрэглэгч, 343.3 мянга нь гэрээт интернэт хэрэглэгчид байна. Тайлант хугацаанд үүрэн утасны идэвхтэй хэрэглэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар өссөн бол кабелийн телевиз хэрэглэгчдийн тоо мөн 4.7 хувиар өсжээ.
Үзсэн: 1148
Tweet