Монгол, Словени улсын хооронд шууд тээвэрлэлт үйлдэх боломжтой боллоо
“Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Любляна хотноо гарын үсэг зурлаа.
Хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд авто тээврийн салбарын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй бөгөөд дээрх хэлэлцээрийг байгуулснаар улс хоорондын тээвэрлэлтийн төрөл өргөжиж, Монгол, Словени хооронд шууд тээвэрлэлт үйлдэгдэх, чингэснээр худалдааны эргэлт эрчимтэй өсөх боломж бүрдэж байна. Монгол, Словений худалдааны эргэлт 2020 онд 14,6 сая ам.долларт хүрсэн. Словени Улс нь 2,1 сая хүн амтай, Европын Холбооны гишүүн, Шенгений бүст хамрагддаг бөгөөд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орон юм.
Үзсэн: 735
Tweet