Гадаад харилцааны дэд сайд БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар ярилцлаа.
Уулзалтын үеэр Дэд сайд Б.Мөнхжин цар тахлын нөхцөл байдалд хоёр улсын хооронд үйлдэж буй тусгай үүргийн нислэгүүдийг тасалдуулахгүй байхын чухлыг тэмдэглэсэн байна. Мөн талууд хоёр талын дээд, өндөр түвшний уулзалт, яриа хэлэлцээг эрчимжүүлэх, холбогдох бэлтгэлийг хангах, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг асуудлаар санал солилцжээ.
Үзсэн: 819
Tweet