Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцлаа


Densmaa 2021-08-16 12:08

Бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий боловсролын зарим сургууль, цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцлаа. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиуд бүгд хоёр ээлжээр хичээллэнэ. Таван настай хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулах юм. Хоол тэжээл нь хүүхдийн өсөлт, суралцах чадвар,  бүтээмжид гол нөлөө үзүүлдэг тул энэ хичээлийн жилээс сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгож, нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нэмэгдүүлсэн байна.

Ковид 19 цар тахлаас болж хүүхдүүдийн хичээл, сургалт бараг хоёр жил завсарлаад эхлэх гэж байгаа тул хичээлийн хоцрогдлыг арилгах том зорилт бий болж байгаа юм. Иймд хичээлийн хоцрогдлыг арилгахад багш нараас гадна эцэг, эхчүүдийн оролцоо чухал гэдгийг Ерөнхий сайд онцолж байлаа. Одоогийн байдлаар цэцэрлэг, сургуулийн багш нарын 94 хувь нь вакцины бүрэн тундаа хамрагдаад байна. Мөн эцэг, эхчүүд 12-17 насны хүүхдүүдээ дархлаажуулалтад идэвхитэй хамруулж байгаа юм. Хичээлийг халдварын тархалтын нөхцөл байдалтай уялдуулан танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр зохион байгуулна. Халдвар илрээгүй ногоон түвшинд байгаа ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтыг танхимаар зохион байгуулахаар зэхээд байна. Хүн хоорондын зай баримтлан анги танхимын багтаамжаас хамаарч нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20-25 байхаар зохицуулж байгаа аж. Аймгийн төв, нийслэлд байршилтай ерөнхий боловсролын сургууль болон халдвар илэрсэн тохиолдолд бүс нутаг дахь ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид хоёр бүлэгт хуваагдаж танхимд тав хоног, гэр бүлийн орчинд тав хоногт зайн, цахим хэлбэрээр тус тус ээлжлэн хичээллэх юм

Үзсэн: 804