Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Замын-Үүд” чөлөөт бүсийг байнгын ажиллагаанд шилжүүллээ


Densmaa 2021-08-16 12:08

2004 онд Замын-Үүдэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах шийдвэр гарснаас хойш 17 жилийн дараа ийнхүү байнгын ажиллагаатай болж байна.

“Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг байнгын болгосноор бүсийн гүний гарцаар зорчигч, ачаа тээврийн хэрэгсэл нэвтэрч эхэлнэ. Цаашид үйлдвэрлэл, тээвэр логистик, аялал жуулчлал, бизнесийн чиглэлүүд түлхүү хөгжих юм. 2022-2036 онд ДНБ-д 10 хувийн өсөлт бий болж, ажлын байр нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Түүнчлэн экспортын бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдэх ач холбогдолтойг албаныхан хэлж байлаа. Чөлөөт бүсэд эхний ээлжинд дэд бүтцийн бүтээн байгуулалтууд болох цахилгаан, дулаан болон усан хангамж, ариутгах татуурга, авто зам, холбоо дохиоллын ажлуудыг барьж байгуулаад байгаа юм байна. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 58,8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 48 га талбайд дээрх ажлуудыг гүйцэтгээд байгаа юм. Түүнчлэн 2015 онд баригдсанаас хойш зургаан жил болж байгаа “Замын-Үүд дулааны станц”-ын үйл ажиллагааг яаралтай эхлүүлэхээр туршилт, тохируулгад шаардлагатай санхүүжилтийг Засгийн газраас шийдвэрлэсэн. Мөн одоогийн ачаа тээврийг зургаа дахин, зорчигч тээврийг гурав дахин нэмэгдүүлэх хүчин чадалтай Замын-Үүд боомтын өргөтгөлийн барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулахаар ажиллаж байна. “Замын-Үүд” чөлөөт бүс 900 га нутаг дэвсгэртэйгээс өдгөө 300 га-д нь төлөвлөлт хийжээ. Чөлөөт бүсийн шинэ мастер төлөвлөгөөний дагуу 68 хөрөнгө оруулагчид 101.4 га талбайг сонгон шалгаруулалтаар эзэмшүүлээд байгаагийн 7 га нь аялал жуулчлал, 47.45 га нь үйлдвэрлэлд, 20.05 га-д худалдаа, үйлчилгээ, 25 га-д агуулах, ложистик, 1.4 га нь шатахуун түгээх станцын зориулалттай юм байна.

Үзсэн: 1084