Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Дэлхийн шуудан холбооны 27 дахь Бүрэн эрхт төлөөлөгчдийн их хурал болж байна


Densmaa 2021-08-16 12:08

Монголын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Женев дэх ЭСЯ, Харилцаа холбооны зохицуулах хороо, “Монгол шуудан” ХК-ын төлөөлөл тус хуралд цахимаар оролцож байна.

Бүгд Найрамдах Кот-Диуар Улсын Абижан хотноо энэ сарын 9-27-нд зохион байгуулагдаж буй тус их хурал цар тахлын улмаас 2020 онд төлөвлөгдсөн ч хойшлогдож, энэ онд “Нэг дэлхий, Нэг шуудангийн сүлжээ” уриан дор биечилсэн болон цахим хэлбэрийг хослуулсан байдлаар болж байна. Их хурлаар “Дэлхийн шуудан холбооны дүрэм”-д оруулах шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн батлахаас гадна Олон улсын товчооны Ерөнхий захирал, Дэд захирлыг сонгох сонгууль болно. Нээлтийн үеэр ДШХ-ны Ерөнхий захирал ноён Хуссейн цар тахлын үед шуудангийн салбар, шуудангийн ажилчдыг магтан сайшааж, “Сүүлийн 18 сард олон улсын шуудангийн салбарт гайхалтай өөрчлөлт гарсан. Зарим Засгийн газар шуудангийн салбарыг чухал дэд бүтэц гэж зарласан”-ыг дурдсан юм.“Ковид-19”-ын улмаас цахим худалдаа, шуудангийн захиалгат хүргэлтийн үйлчилгээний хөгжил хурдассан тул энэ удаагийн их хурлаар шуудангийн салбарт цахим үйлчилгээний бодлого, зохицуулалтыг хэлэлцэж байгаа аж.

Үзсэн: 771