Энэ онд нүүрсний экспорт буурсан байна
Оны эхний долоон сард Монгол Улс нийт 9.9 сая тонн нүүрс экспортолсныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 11 орчим хувиар буурсан үзүүлэлт болж байна. Экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нүүрсний экспортын 95 орчим хувийг бүрдүүлдэг Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод чингэлэгт тээврийн нэмэлт терминал байгуулах ажлыг эхлүүлснийг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлсэн юм. Терминалыг ирэх есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа аж. Үнийн хувьд Ганцмод боомтод Монголын түүхий коксжих нүүрсний үнэ өсөж, тонн нь 1820-1850 юань болоод байна. Харин угаасан коксжих нүүрсний үнэ 2250-2300 юань хүрч өсжээ.
Үзсэн: 1071
Tweet