КОЙКА-аас технологи-инновацийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ авна
2022-2027 онд Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага нь Монгол Улсын боловсролын салбарт 3 төсөл хамтран хэрэгжүүлнэ
Боловсрол, шинжлэх ухааны сайд БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр багш нарыг чадавхжуулах, дахин сургах чиглэлд хамтран ажиллахаар ярилцлаа. Монгол Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллаж байгаа 12 мянган багш байна. Тэднийг богино хугацааны сургалтад хамруулах, цэцэрлэгийн багш бэлтгэх тогтолцоог сайжруулах, цэцэрлэгийн багш бэлтгэдэг сургуулийн багш нарыг тэтгэлэгт хөтөлбөрөөр магистр, докторын сургалтад хамруулах хэрэгцээ шаардлага байгаа юм. Шинжлэх ухааны салбарын залуу эрдэмтэн, судлаачдыг БНСУ-ын эрдэм шинжилгээний байгууллагуудад богино хугацаагаар мэргэшүүлэх, солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, биотехнологи, нано технологи, хиймэл оюун ухааныг хөгжүүлэх зорилгоор КОЙКА-аас технологи-инновацийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ, сайн дурын мэргэжилтэн авч ажиллуулах талаар ч санал солилцов. Ковид-19 цар тахлын үед боловсролын салбараа цахимжуулсан БНСУ-ын туршлагыг Монголын хөрсөнд буулган нутагшуулах хүсэлтэй байгаагаа нэмж хэлэв. 2022-2027 онд Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага нь Монгол Улсын боловсролын салбарт 3 төсөл хамтран хэрэгжүүлэх гэж байна.
Үзсэн: 629
Tweet