Монгол Улсын виз олгох журам”-ыг шинэчлэн баталж, мөрдөж эхлэхээр боллоо
Тус журам шинэчлэгдсэнээр 64 ангиллын виз олгохоор болж байна
Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын виз олгох журам”-ыг шинэчлэн баталж, мөрдөж эхлэхээр боллоо. Тус журам шинэчлэгдсэнээр Монгол Улсын визийн ангиллууд нэмэгдэж, дипломат, албан, хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, суралцах, гэр бүл, цагаач, хувийн, шашны болон түр ирэх зорилгоор гэж төрөлжүүлж 64 ангиллын виз олгохоор болж байна. Тухайлбал, соёл, урлаг, спортын тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцох, контент бүтээх, импортын ачаа болон зорчигч тээвэрлэх, хил орчмын өдрийн аялал жуулчлалаар зорчих, дамжин өнгөрөх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах гадаадын иргэнд олгох шинэ төрлийн визийн ангиллууд нэмэгдсэн байна. Үүнээс гадна Монгол Улсын визийг цахимаар олгох зохицуулалтыг шинээр тусгаж, эхний ээлжид жуулчин, соёл, урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцох, кино, контент бүтээх болон дамжин өнгөрөх визийн ангиллыг цахимаар авах боломжтой боллоо.
Үзсэн: 1170
Tweet