Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Оюун ухаан бол дундардаггүй, харин ундардаг баялаг


Densmaa 2021-08-04 11:08

Нэг жилд дунджаар 3-5 медаль хүртдэг байсан бол энэ жил Монголын сурагчид 19 шагнал хүртэж онцгой амжилт үзүүлж байна

    Олон улсын хэмжээний 53 дахь удаагийн химийн олимпиад Япон улсын Хигашиосака хотноо болж 85 орны 312 сурагч оролцсон байна. Тус олимпиадаас Монгол Улсын баг 2 мөнгө, 1 хүрэл, 1 тусгай байрын шагнал авлаа. Тодруулбал, "Хөгжил" цогцолбор сургуулийн сурагч Б.Гэрэл, "Орчлон" сургуулийн сурагч О.Тэмүүжин нар мөнгөн медаль, "Хобби" сургуулийн сурагч А.Ирмүүн хүрэл медаль хүртэж, "Сант" сургуулийн сурагч Д.Бумчин тусгай шагналын эзэн болсон байна.

    Олон улсын хэмжээнд зохион байгуулдаг үндсэн 6 бий. Энэ жил манай сурагчид газар зүйгээс бусад 5 олимпиадад оролцож нийт 2 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авч, 4 сурагч тусгай байрт шалгарлаа. Нэг жилд дунджаар 3-5 медаль хүртдэг байсан бол энэ жил Монголын сурагчид 19 шагнал хүртэж онцгой амжилт үзүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон улсын олимпиадаас медаль хүртсэн Монголын багийн төлөөллийг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, “Оюун ухааны олимп гэгддэг Олон улсын олимпиадад ороод амжилт гаргаад ирсэн хүүхдүүдийг Монголын төр, засаг зүй ёсоор үнэлдэг болох ёстой. Тийм цаг ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд энэ асуудлаар миний бие зарлиг гаргана гэдгээ хэлье. Оюун ухаан бол дундардаггүй, харин ундардаг баялаг. Монголчууд оюунлаг ард түмэн” гээд, оюуны спортыг дэмжих, боловсрол, шинжлэх ухаан, инновацын хөгжлийг шинэ түвшинд гаргах зэргээр нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглахыг зөвлөж, энэ чиглэлээр онцгой анхаарч, бүх талын дэмжлэг үзүүлэхээ хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын сум, дүүрэг бүрээс өндөр хөгжилтэй орны шилдэг их сургуульд сурч болдгийг харуулах зорилготой Ерөнхийлөгчийн нэрэмжит “XXI зууны Монголын ирээдүй – 2100 оюутан” хөтөлбөр санаачилсан юм.

Үзсэн: 1451

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна