Найман сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх хэлэлцээр байгууллаа
"Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Японоос цар тахлыг даван туулахад зориулан үзүүлж буй тусламжид талархал илэрхийлсэн” гэж Японы Гадаад хэргийн яам мэдээлжээ
Япон Улс коронавирусний цар тахалтай тэмцэх Монгол Улсын үйлсэд хувь нэмрээ оруулах үүднээс 883 сая иен буюу найман сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх хэлэлцээр байгууллаа. Энэхүү хэлэлцээрийн дагуу Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг Монгол Улсыг вакцин тээвэрлэх хөргүүртэй тээврийн хэрэгслүүд гэх мэт хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжөөр нэн даруй хангах ажээ. Монгол тэргүүтэй бусад хөгжиж буй орнуудын хувьд “COVID-19”-ийн вакциныг авахаас гадна тээвэрлэхтэй холбоотой асуудлууд тулгараад байгаа юм. “Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэтэй долоодугаар сарын 22-нд уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Японоос цар тахлыг даван туулахад зориулан үзүүлж буй тусламжид талархал илэрхийлсэн” гэж Японы Гадаад хэргийн яам мэдээлжээ. “JICA” болон Монгол Улсын Засгийн газрын хооронд Улаанбаатар хотноо долоодугаар сарын 19-нд байгуулсан баримт бичигт тусгасан Монголд үзүүлэх шинэ тусламж нь Японы Засгийн газраас хэрэгжүүлж буй улс орон бүрд вакцинжуулалтын аяныг өрнүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийн нэгээхэн хэсэг юм.
Үзсэн: 677
Tweet