Монгол Улсын консерваторийн багш, төгөлдөр хуурч С.Саянцэцэгийг "Amigdala" уралдааны шүүгчээр урьжээ
Тэрээр сонгодог урлагийн дэлхийн тавцан болсон алдарт Карнеги Холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн Монгол Улсын анхны уран бүтээлч, соёлын элч юм
Монгол Улсын консерваторийн багш, төгөлдөр хуурч С.Саянцэцэгийг 2022 онд болох олон улсын хөгжимчдийн уламжлалт "Amigdala" уралдааны шүүгчээр урьжээ. С.Саянцэцэг нь өмнө нь төгөлдөр хуурын олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байсан, Москва, Софи, Мадрид хотын дуурийн театраас гадна сонгодог урлагийн дэлхийн тавцан болсон алдарт Карнеги Холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн Монгол Улсын анхны уран бүтээлч, соёлын элч юм. Түүний шавь нар Итали улсад болсон уралдаанд үнэмлэхүй амжилт үзүүлсэн сайхан мэдээ байна. Тодруулбал, Италийн "Amigdala" олон улсын хөгжимчдийн 10 дугаар цахим тэмцээний A, B категорт түүний 3 шавь оролцож, "Абсолют" 1 болон 2 дугаар байрыг 100/100 болон 91/100 оноогоор тэргүүлжээ.
Үзсэн: 1724
Tweet