Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”


Densmaa 2021-04-21 11:04

Бүгд Найрамдах Хятад Ард Улс "НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго 2030"-д тодорхойлсон ядуурлыг бууруулах зорилтод 10 жилийн өмнө хүрсэнд баяр хүргэв

      Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын энэ жилийн уулзалтын нээлтэд цахимаар оролцож үг хэлэв. Энэ жил “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд “Өөрчлөгдөж буй дэлхий ертөнц: Дэлхийн засаглалыг бэхжүүлж, Бүс ба Зам хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хамтдаа оролцоё” сэдвийн дор болж байна.

     Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ Баоагийн чуулга уулзалт бүс нутгийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгод талуудын хамтын ажиллагаа, хүч чармайлтыг нэгтгэсэн яриа хэлэлцээний чухал индэр болж байгааг онцлов. Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улс "НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго 2030"-д тодорхойлсон ядуурлыг бууруулах зорилтод 10 жилийн өмнө хүрсэнд баяр хүргэхийн хамт, ядуурлыг бууруулахад эдийн засгийн өсөлтийг тогтвортой нэмэх,  төрөлжүүлэх, баялгийн шударга хуваарилалт хийхийн чухлыг тэмдэглэв. Тэрээр цар тахал улс хоорондын харилцан хамаарал ямар гүн гүнзгий болохыг, мөн хамтын үйл хэргийн ач холбогдлыг юу юунаас илүү сануулж байгааг дурдаад, Засгийн газраас цар тахалтай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, ажлаа танилцуулав. Ерөнхий сайд Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тодорхойлсон уул уурхайн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, эрчим хүч, мэдээлэл технологи, аялал жуулчлал, тээвэр логистик зэрэг тэргүүлэх чиглэлийн хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх, болон бүс нутгийн улс төр, эдийн засгийн үйл явцад идэвхтэй оролцох бодлогоо цаашид ч үргэлжлүүлэхийг онцоллоо.

Үзсэн: 1318

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна