Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол-Америкийн стратегийн түншлэлийн тухай тогтоолыг баталлаа


Densmaa 2021-04-19 01:04

Тогтоолд Монгол Улсын эдийн засгийн хөгжил, төрөлжилт, эмэгтэй удирдлагатай жижиг, дунд бизнесүүдийг дэмжих чиглэлд үйл ажиллагаагаа тэлэхэд уриалах заалтыг тусгасан байна

     АНУ-ын Конгрессын Сенатын танхим 4-р сарын 16-нд  Монгол-Америкийн стратегийн түншлэлийн тухай тогтоолыг баталлаа. Тогтоолд Монгол Улсын эдийн засгийн хөгжил, төрөлжилт, эмэгтэй удирдлагатай жижиг, дунд бизнесүүдийг дэмжих чиглэлд үйл ажиллагаагаа тэлэхэд уриалах заалтыг тусгасан байна. Мөн АНУ-ын төр, хувийн хэвшлийг Монгол Улс дахь дэд бүтэц, бусад чухал төсөлд хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх замаар эдийн засгийг төрөлжүүлэхэд уриалахаар заажээ. АНУ болон Монгол Улс нь 1987 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд тэр үеэс эхлэн стратегийн хамтын ажиллагаа, ашиг сонирхол, аюулгүй байдлын хамтын ажиллагаа, ардчиллын үнэт зүйлс, сайн засаглал, хүний ​​эрхийг хүндэтгэх үндсэн дээр улам бэхжсээр ирсэн. Монгол Улс 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа баталж, Азидаа коммунизмаас ардчилал руу шилжсэн анхны улс болсон юм.

Үзсэн: 1121

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна