Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзав
Ойрын хугацаанд вакцин нийлүүлэхийн төлөө байгаагаа Элчин сайд илэрхийлэв
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг энэ сарын 16-нд хүлээн авч уулзав. Уулзалтаар цар тахлын үеийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, Энэтхэг Улсаас КОВИД-19-ийн эсрэг вакцин нийлүүлэх асуудлаар санал солилцлоо. Энэтхэг Улс ойрын хугацаанд цар тахлын эсрэг вакцины үйлдвэрлэлээ нэмэхээр ажиллаж байгаа бөгөөд Стратегийн түнш Монгол Улсад аль болох ойрын хугацаанд вакцин нийлүүлэхийн төлөө байгаагаа Элчин сайд М.П.Сингх илэрхийлэв. Мөн тэрбээр, Монгол Улсад цар тахлын нөхцөл байдал тун удалгүй сайжирна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Үзсэн: 1123
Tweet