“Монгол-Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн”
Дамбадаржаагийн нутаг дэвсгэрийн 40 га талбайд байгуулж байгаа цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил одоогоор 92 хувьтай байна
Манай улсын хамгийн том ногоон байгууламж болох “Монгол-Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн” ирэх тавдугаар сард ашиглалтад орно. Монгол-Солонгос хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй “Ногоон хэрэм” төслийн хүрээнд, нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16-р хороо Дамбадаржаагийн нутаг дэвсгэрийн 40 га талбайд байгуулж байгаа цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил одоогоор 92 хувьтай байна. Цэцэрлэгт хүрээлэнд танин мэдэхүйн цэцэрлэг, унадаг дугуйн зам, хүүхдийн тоглоом, спортын талбай, 100 орчим машины зогсоолоос гадна 80 гаруй нэр төрлийн мод, ургамлыг тарьж ургуулжээ.
Үзсэн: 1312
Tweet