Спорт өрөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зургаан настай Х.Ивээл охин амжилттай оролцов
Х.Хатанбаатар охин Х.Ивээлийнхээ хамт Оросын Россия-1 сувгийн "Гайхалтай хүмүүс" шоу нэвтрүүлэгт 2019 онд оролцож үзэгчид, шүүгчдийг гайхшруулж байсан юм
Хурд, авхаалж самбаа, төвлөрлийн гайхамшиг болсон Спорт өрөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зургаан настай Х.Ивээл охин амжилттай оролцож тусгай байрт шалгарчээ. Монголын Оюун ухааны академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар өөрийн цахим хуудастаа “Миний охин Х.Ивээл энэ жил гуравдугаар ангид орно. Бэлтгэл дээрээ "Цикл" өрөлтийг найман секундэд гүйцэтгэдэг. Дараа жил илүү хичээнэ” гэжээ. Х.Хатанбаатар охин Х.Ивээлийнхээ хамт Оросын Россия-1 сувгийн "Гайхалтай хүмүүс" шоу нэвтрүүлэгт 2019 онд оролцож үзэгчид, шүүгчдийг гайхшруулж байсан юм. Тэгвэл Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2021 оны энэ сарын 5-11-ний хооронд онлайн хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд уг тэмцээнд 27 улсын 611 тамирчин нас насны ангилалдаа амжилттай оролцсон байна. Зохион байгуулагчдын зүгээс нэгдүгээр байрт нэг, хоёрдугаар байрт хоёр, гуравдугаар байрт гурван тамирчин, 7-10-т орсон тамирчдыг тусгай байрт тус тус шалгаруулжээ. Монгол Улсыг төлөөлж, Улаанбаатар хот болон Дархан-Уул аймгаас зургаан насны ангилалд нийт 33 тамирчин өрсөлдсөн бөгөөд зургаагаас доош насны ангилалд "Язгуур" бага сургуулийн нэгдүгээр ангийн сурагч Ц.Цэцбилгүүн “3-3-3” болон “3-6-3” төрөлд тус тус хүрэл медаль, 7-8 насны ангилалын “Цикл” төрөлд тус сургуулийн гуравдугаар ангийн сурагч З.Сийлэн хүрэл медалийн болзол хангасан байна.
Үзсэн: 1209
Tweet